A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Мэдээ, мэдээлэл

ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан боллоо.

Сумын ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан боллоо. ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 09-р сарын 07-ны өдөр боллоо.  Хурал мөн өдрийн 11 цаг 36 минутад Соёлын төвийн зааланд 11 төлөөлөгч буюу 52,3 хувийн ирцтэйгээр халдвар хамгаалалын дэглэм баримтлан хүн хоорондын зайг барьж эхэлсэн. Хурлаар 2021 оны сумын тодотгосон төсөв …

Дэлгэрэнгүй »

ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” ТӨСӨЛД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” ТӨСӨЛД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?   18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны …

Дэлгэрэнгүй »

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээ

ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Сумын Онцгой комиссын шуурхай штаб 2021 оны 06 дугаар сарын 27-нд хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны 06 дугаар …

Дэлгэрэнгүй »

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 5-р сарын 08-ын өдрөөс шилжлээ

Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Өлзийт сумын хэмжээнд “Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0600 цагаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг 0000 хүртэл сунгав. Үүнтэй холбогдуулан дээрхи хугацаанд хүнс, барааны дэлгүүр, ШТС, эмийн сан, ундны усны …

Дэлгэрэнгүй »

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунган ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт /улаан түвшинд/ шилжсэн хугацааг сунгах тухай сумын Засаг даргын А/31 дүгээр захирамжаар 2021.04.11 ний өдөр хүртэл хугацаанд Орхон голын гүүрэн дээр суурин 1 цэг, хөдөлгөөнт 5 цэг нийт 6 цэгт төрийн албан хаагчид эргүүл жижүүр хийж байна. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 10-14 цаг байхаар …

Дэлгэрэнгүй »

Архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд:

Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай Сумын Засаг даргын А/20 дугаар захирамж гарсан. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулсан. 7 хоногийн Баасан гарагийг архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй өдөр болгон зарлаж сумынд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн эзэдүүдтэй уулзалт зохион байгуулж …

Дэлгэрэнгүй »

Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоолоо.

МАЛЫН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО Өлзийт сумын ИТХ-аас Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоолоо. Ингэхдээ бог малд 300 төгрөг, бод малд 800 төгрөгийн татвар ногдуулахаар, өрх болон өрхийн гишүүдэд малын тоо толгойн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэ шийдвэрийг 12-р сарын 15-нд болсон сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаас …

Дэлгэрэнгүй »

ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2020.07.29-нд боллоо.

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2020.07.29-ний өдрийн 14 цагт сумын Соёлын төвийн хурлын танхимд хуралдлаа. Хуралдаанаар 1. Өлзийт сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө /2020-2027 он/ батлах тухай 2. Сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Суманд “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь” төсөл 2019 …

Дэлгэрэнгүй »

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг нээн илэрүүлжээ.

Хүннү гүрний Луут хотын туурийг нээн илэрүүлээд байгаа Улаанбаатар их сургуулийн багш, доктор, профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан археологийн судалгааны баг хамт олон, археологийн хүрээлэнгийн удирдлагууд  хамтран судалгааны ажлын явц, үр дүн, хадгалалт хамгаалалтын талаар 2020.07.05-ны өдөр иргэдэд танилцуулага хийж мэдээлэл хүргэлээ. Танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг болон албаны бусад …

Дэлгэрэнгүй »

ӨЛЗИЙТ АРХАНГАЙН ҮНЭН СОНИНЫ ТҮҮХИЙН ХУУДАСНАА” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

“ӨЛЗИЙТ АРХАНГАЙН ҮНЭН СОНИНЫ ТҮҮХИЙН ХУУДАСНАА” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО. “Өлзийт Архангайн Үнэн сонины хуудаснаа” номын нээлтийн үйл ажиллагааг 2020.08.05-ны өдөр Сумын соёлын төвд зохион байгууллаа.  Номыг хэвлэхэд туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс  нээлтэнд оролцож иргэдэд номын танилцуулга хийлээ. Номын ивээн тэтгэгчээр ажилласан Нутгийн зөвлөлийн гишүүддээ …

Дэлгэрэнгүй »

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нөөцөөс өвс тэжээл татах боломж нөхцлийг хайж байна.

2020.02.27-ны өдрийн байдлаар Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын Засаг даргын 7 төрлийн захирамж гаргасан. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Автозамын хөдөлгөөнйг хязгаарлаж хязаарлалтыг сунгасан. Хөдөө баг, сумын төвийн гудамж хороололд эргүүл хийх ажлын хэсгийг томилж шаардлагатай иргэдийг хөдөлгөөнд оролцуулж байна. 2-р сарын 24-ний өдрийн 07 цагаас цас орж эхлэн …

Дэлгэрэнгүй »

Адуучин тэмцээн боллоо

Сумын Засаг даргын а\01 тоот захирамжаар 01-р сарын 12-ны өдөр Бодонт багийн нутагт Адуучин тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус багийн малчин Т.Золжаргал, С.Баатархүү нар зохион байгуулсан уг тэмцээнд 7 сумын нийт 57 адуучин залуучууд хурд хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 1-р байранд Ямаат багийн адуучин Н.Батхүү, 2-р байранд Бодонт багийн …

Дэлгэрэнгүй »