Slide background
Slide background
Slide background

Багуудын танилцуулга

ЯМААТ БАГ: Ямаат багийн төв нь сумын төвөөс зүүн урагш 18 км-т Ямаат уулын ард байрлана. Багийн нутгиийн хил нь хойд талаараа болон зүүн талаараа Нурамт уулын баруун хойд Хадат толгойгоос эхлэн Нурамт уул бага Хужиртын өндөр толгой урт гуяын үзүүрээр дайрч бор Хужирыг өгсөн Дэнхээлжин уулын өндөрлөгөөр 1669 тоот тагын булаг, бор хонины булагын 1779,4 тоот өндөрлөгөөр дайрч Бор өндөрийн 1720 тоот өндөрлөгөөр Могод сумтай, Улаан овоо 1610 тоот өндөрлөг, Шар баньдын гозгор, Цайдамын өндөр толгойн 1416 тоот өндөрлөгөөр дайрч Орхон гол хүртэл Өгийнуур сумтай, Орхон голын дагуу хойш Бодонт, Хөшөөт, Байшир багуудаас усан хилээр зааглан хилийн дээсийг 1995 онд тогтоосон. Газар нутгийн нийт хэмжээ 64412 га. БОДОНТ БАГ: Бодонт багийн төв сумын төвөөс баруун тийш 15 км-т Бонтолгой гэх газар байрладаг. Багийн өмнөд цэг нь Их дүүхээн 1390 тоот өндөрлөгөөс баруун хойш эргэн Ачаат уул хүрч Өгийнуур сумтай хил залган, Ачаат уулаас умар зүгт Улаан хад уулын 1736 тоот өндөрлөгөөс Гурван гозгорын 1877 тоот өндөрлөг, Дөрөө хангинадагийн 1867 тоот өндөрлөгөөс Хар бухын голыг дайран Дулаан уулын 1992 тоот өндөрлөг Булгийн давааны баруун толгойн 1815 тоот өндөрлөгөөс хойш эргэн Рашаантын 2110 тоот өндөрлөг хүртэл Батцэнгэл сумтай хиллэнэ. Хойд болон зүүн хойд талаараа Барчин уул, Их хавтгай, Норжинчимбо уулыг дайран Далтын даваа хүрч, зүүн урагш эргэн Боть, Төмөртийн нуруугаар савлан Хамар давааны шовх оройгооор дайрч Шүтээн толгой хүрэн Хархираан дунд гармаар Байшир багийн нутагтай хил залгана. Хөшөөт багтай Хархираан дунд гарамнаас зүүн тийш усан хилээр зааглана. Газар нутгийн хэмжээ 53207 га. БАЙШИР БАГ: Байшир баг 1959 онд Байшир брагиад нэртэйгээр байгуулагдсан. 1961 оноос ноост хонь дангаар нь өсгөх болсон тул Үржил бригад болжээ. Тус баг Рашаантаас эхлэн Хөх хошуу, Ар булаг, Сахалт Хайрхан, Ала толгой, дунд даваагаар Булган аймгийн Сайхан сумтай хил залгаа, Байшир уул хүрч Орхон голоор зааглагдана. Цагаан нуурын хоолой зүрүүлгийн гарам, Их бумба, Хар толгой, Харихраан дунд гармаар Хөшөөт багтай хиллэнэ. Багийн нийт газар нутгийн хэмжээ 44048 га. ХӨШӨӨТ БАГ: Өрнөл нэгдлийн дэргэд 1959 онд Үйлдвэр бригад нэртэй байгуулагдсан. Хөшөөт багийн нутгийн хил хойд талаараа Цагаан нуурын гарамнаас зүүн тийш Холбоо, Шувуут нуураар савлан Орхон гол хүрч, Хойд хадан хошууны чанх баруун талаас урагш Орхон голоор савлан Харихраан багалзуур хүрнэ. Түүнээс Харираан голоор савлан дунд гарам хүрч баруун хойш эргэнэ. Цагаан толгойн өврийн худагт хонхороор дайрч Их бумба, Бага бумбын хойд нуруугаар Бодонт, Байшир багуудтай хиллэнэ. Багийн газар нутгийн нийт хэмжээ 5419 га.

Сэтгэгдэл үлдээх


8 − 4 =