A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Байгалийн үзэсгэлэнт газрууд

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Хөшөө дурсгал:

Хөшөө дурсгалын нэр: Хөшөөтийн дэнжийн буган чулуун хөшөөнь түргийн үед хамаарагдах энэхүү 3 ширхэг хөшөө нь сийлбэртэй, 2 м өндөр Цамын дуган 16 м урт, 7 м өргөн, 6 м өндөр, тоосго модоор баригдсан. Жүдийн дуган 16 м урт, өндөр 6 м, 16 м өргөн, тоосго модоор баригдсан. Чогчин дуган 27 м урт, 6 м өндөр, 19 өргөн, тоосго модоор баригдсан. Бодонт багийн Хөх чулуутын хадны сүг зураг, Мөнгөний хөндийн зэл чулуу, Могой довны хүн чулуун хөшөө, Байшир багийн Өөлдийн ганц мод, Өндөрийн өврийн хадны сүг зураг зэрэг эртний түүх соёлын дурсгалуудыг аймаг, сумын хамгаалалтанд авсан.

Хөшөө, дурсгал: Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын гэрэлт хөшөө 2,3 м өндөр, Улсын баатар С.Төмөрбаатарын гэрэлт хөшөө 1,7 м өндөр, Бон толгой дээрхи яст мэлхийн дээр суурилуулсан гантиг чулуун хөшөө, 2,5 м өндөр, 70см өргөн, Монгол Улсын Үндэсний баатруудад зориулсан гэрэлт хөшөө 1,8 м өндөр 0,4 м өргөн, Хэлмэгдэгсэдэд зориулсан гэрэлт хөшөө өндөр 1,8 м, өргөн 0,4 м, Хүний гавьяат эмч Б.Чоёндоржийн гэрэлт хөшөө 1,8 м өндөр, 0,4 м өргөн, Шүтээн толгойн Харлаг тугны хөшөө 1,2 м өндөртэй эдгээр гэрэлт хөшөөнүүдийг сумын тусгай хамгаалалтанд авсан.

мөн 2020 онд сумын төвөөс баруун ургаш Дөрвөлжин хэмээх газар эртний Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг нээн илэрүүлсэнтэй холбогдуулан 2020.07.29-нд сумын ИТХ хуралдаж тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд аваад байна.