A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунган ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунган ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт /улаан түвшинд/ шилжсэн хугацааг сунгах тухай сумын Засаг даргын А/31 дүгээр захирамжаар 2021.04.11 ний өдөр хүртэл хугацаанд Орхон голын гүүрэн дээр суурин 1 цэг, хөдөлгөөнт 5 цэг нийт 6 цэгт төрийн албан хаагчид эргүүл жижүүр хийж байна. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 10-14 цаг байхаар тогтоов. Бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зайг бариулж халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллахыг албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарт үүрэг болгосон. Эмнэлгийн зайлшгүй тусламж үйлчилгээ авах, хүнс шатахуун, өвс, тэжээл татан авахад хөдөөгийн багуудын 1 өрхөөс насанд хүрсэн 1 хүнийг 7 хоногт 1 удаа, сумын төвөөс гарч  малаа харах иргэдийг өдөрт 1 удаа хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн. Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдын 10 хүртэлх хувийг тусгай шаардлага ханган ажиллуулахаар заасан. 4-р сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон.