A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Бүх сум бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдоно

Бүх сум бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдоно

Архангай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй ТА 9372 МОН “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийн хүрээнд 2019 онд Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Тариат, Өндөр-Улаан сумд бүртгэлийн онлайн сүлжээнд холбогджээ. Ингэснээр иргэний улсын бүртгэлийн 10 төрлийн бүртгэлийн үйлчилгээг дээрх сумдын иргэд харъяалал харгалзахгүй түргэн шуурхай авч, бүртгүүлэх боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл, иргэн аймгийн төвөөс ирж лавлагаа, үйлчилгээ авах шаардлагагүй, дээрх 4 сумын аль ойроос нь өөрийн биеэр иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн гэсэн үг.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 01-нээс дээрх төслийн санхүүжилтээр 9, орон нутгийн санхүүжилтээр 4 сумыг хуваарийн дагуу онлайн сүлжээнд холбох ажлыг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ ажил дуусвал аймгийн бүх суманд иргэний улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.