Slide background
Slide background
Slide background

Домог хууч яриа

АЛТАН ЗУУ БУРХАН Зуу эрхэм чухаг гэсэн утгатай түвд үг гэдэг бурхан бол бурхан багшийг амьд сэрүүн байхад нь бүтээсэн өөрхийнх нь дүр юм. Малгай титэмтэй байгаа нь бурхан багш ариун уужим зайд нямба хийж бясалгал үйлдэж байхад нь том хурал хурах болж тэр хуралд багш залран ирж чадахгүй тул Зандан модоор зуу бурханыг бүтээж, бурхан багшаар өөрөөр нь арванайлуулж сэнтий дээр нь залж их хурал номоо эхэлжээ. Ингэж зуу бурхан мэндэлж бурхан багш бие цогцосоороо заларсан гэнэ. Халхын Цогт тайж Түвдийн хаан Пунцагнамжлын түлхээсээр шарын шашин, далай лам, Ванчинбогдын эсрэг дайн өдөөхөд нь Дөрвөн Ойрдын чуулганы шийдвэрээр Далай ламын өөрийнх нь хүсэлтээр Төрбайх хаан шарын шашин, далай ламыг цэргийн хүчээр хамгаалж ачлал үзүүлсэн хүн юм байна. Огторгуйн далай хэмээх баруун монголын Зая Бандид Намхайжамц Ойрадын гурван аймгаас цугласан мал, эд агуурс, алт мөнгийг Гүүш хаанд тусгай элчээр хүргүүлэн Алтан зуу, Алтан ганжуурыг бүтээлгэхээр Далайламд хүсэлт тавьжээ. Далай лам Гүүш хааныг өөрийн хаан гэж хүндэтгэж хүссэн захиасыг биелүүлдэг байсан гэнэм. Тиймээс Алтан зуу, Алтан ганжуур хоёрыг богино хугацаанд бүтээж баг цэрэг гарган хамгаалуулж Ойрадын нутагт ирүүлсэн хэмээн Алтан зуугийн ном буюу Донируудын өчил номонд дурьджээ. Зая багш Алтан зуу, Алтан ганжуур хоёрыг Монгол түмний эв нэгдэл, энх мөнхөд орших, төр, шашинаа бат бэх байхад зориулж бүтээлгэжээ. Нөгөө талаар шарын шашиныг монголд дэлгэрүүлэхэд Өөлдүүд хүчин зүтгэсниий төлөө Далай ламаас өгсөн үнэлэмж болой. Энэ утгаараа Алтан зуу бурхан 1640-өөд оноос Өөлдүүдийн ариун их шүтээнээр үе уламжлагдан дээдлэгдсээр иржээ. Алтан зуу заларсан газарт  арван цагаан буян дэлгэрч, арван хар нүгэл арилж байх учиртай. Алтан зууд сүсгэлэн мөргөвөөс үйлдсэн нүгэл нь нимгэрч, үйл буян тань дэлгэрэн зузаарч сэтгэл оюун ариусахыг сургасан байна. Ц.Д.