Slide background
Slide background
Slide background

Засаг даргын мэндчилгээ

Бид өнгөрч буй 2017-2018 онуудад сумынхаа  хөгжил   дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр   хичээн зүтгэж,   шинийг  эрэлхийлэн,  бүтээн байгуулж, ард   иргэдтэйгээ хамтран ажиллалаа. Дээрхи онуудад суманд хөрөнгө оруулалтуудыг татсан,   дэд бүтцийн томоохон асуудлууд болох зам харилцаа,дулаан   хангамж, барилгажилт, бүтээн байгуулалтуудынхаа асуудлуудыг   шийдвэрлэж, ард иргэдийнхээ аятай тухтай, эрүүл аюулгүй   орчинд ажиллаж,  амьдрах  нөхцөл  бололцоогоор  хангасан,   эрүүл мэнд, боловсрол, сэтгэлгээ оюунд хөрөнгө оруулсан, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ зах зээлд ойртуулсан, байнгын болон түр ажлын байруудыг нэмэгдүүлж хөгжил дэвшлийн үүд хаалгыг бодитоор нээсэн жилүүд байлаа. Ирж буй 2019 он Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх их ажил, өндөр үүрэг хариуцлагын жил байх болно. Сумын Засаг даргын зүгээс ирэх оныг “Сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, төрийн үйлчилгээг ард иргэддээ чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, тэгш хүртээмжтэй, нээлттэй ил тод хүргэх зарчмыг баримтлан ажиллахын зэрэгцээ, сургууль цэцэрлэгийн цогцолбор байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, хүн амын нийтийн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйг сайжруулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, ХАА-д түшиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэн ард иргэдээ ажилтай орлоготой байлгахад анхаарч ажиллана. Цаашид та бүхэнтэйгээ хамтран ард иргэдийнхээ хүсэл зорилго, эрх ашгийг хүндэтгэн үзэж, сумынхаа дэд бүтцийн хөгжил, газар зүйн онцлог,  геополитикийн ашигтай байрлал, түүх соёл, урлагийн үнэт өв, Өөлд ястны ёс, зан заншил, нутгийнхаа давуу талуудаа ашиглан  Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ болгож, сум орон нутгаа ажиллаж амьдрах таатай бүс нутаг болгон хөгжүүлэх  болно. Нутгийнхаа зон олондоо удахгүй гарах шинэ жилийн мэндийг хүргээд ирэх ондоо санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, сайны мөртэй үйл бүхэн тань өргөжин дэлгэрэхийн ерөөлийг өргөе.

    СУМЫН ЗАСАГ ДАРГА  Д.ЭНХЖАРГАЛ