A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Засаг Даргын Тамгын Газар

Засаг Даргын Тамгын Газар

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу нутгийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж Засаг даргын Тамгын Газар шиэчлэн байгуулагдсан. ЗДТГ нь байгуулагдсанаас хойш сум орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрийг суртачилах, хэрэгжилтийг хангах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, ИТХ болон сумын Засаг даргад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш дотоод нөөц боломжоо ашиглан ЗДТГ-ын барилгыг шинэчлэн засварлаж ашиглалтанд оруулсан.

2011 оны төсвийн давсан орлогоор ЗДТГ-ын албан хаагчдын ажиллах нөхцлийн сайжруулж техник хэрэгсэл, тоног төхөөрөмж эдхөгшил, гэр зэрэг аж ахуйн хангалт хийгдсэн. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын байрны дотоод засал хийгдсэн. 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн.

ЗДТГ нь Засаг дарга, Засаг даргын Орлогч, ЗДТГ-ын дарга, төрийн жинхэнэ албан хаагч 9, үйлчилгээний албан хаагч 8, Хөдөө аж ахуйн тасаг, Санхүүгийн алба, Байгаль орчны албатай, багийн 4 Засаг дарга, Засаг даргын дэргэдэх ажлын алба нь 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.