A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2020.07.29-нд боллоо.

ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2020.07.29-нд боллоо.

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2020.07.29-ний өдрийн 14 цагт сумын Соёлын төвийн хурлын танхимд хуралдлаа. Хуралдаанаар 1. Өлзийт сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө /2020-2027 он/ батлах тухай 2. Сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Суманд “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь” төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд 2020-2027 он хүртэлхи сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг нилээд өргөн хүрээнд боловсруулсан. Төлөвлөгөөг боловсруулах явцад иргэд, албан хаагч, аж ахуйн нэгжийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн оролцоог хангасан мөн урьдчилсан байдлаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

2-р асуудал буюу Сумын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлаар Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг нээн илэрүүлээд байгаатай холбогдуулан Бодонт багийн нутаг Дөрвөлжин хэмээх газрыг сумын тусгай хамгаалалтанд авч хамгаалах асуудлыг сумын Засаг даргад үүрэг болголоо. Ийнхүү хуралдаан хэлэлцэх 2 асуудлаа хэлэлцэн баталж мөн өдрийн 15 цаг 50 минутанд өндөрлөлөө.