A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Огтонотой тэмцэх ажил хийгдлээ.

Огтонотой тэмцэх ажил хийгдлээ.

Улсын төсвийн 22,5 сая төгрөгийн санхүүжилтээр үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг 11-р сарын 07-15-ны хооронд зохион байгуулж Ямаат, Бодонт, Байшир багийн нийт 10 мянган га-д энгийн механик, биологийн аргаар ус цутгах, утах, үүрийг нь сүйтгэх зэргээр тэмцэх ажлыг өрнүүллээ. Хөдөөгийн 3 багийн 46 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч 15 техник ажиллуулж 9000 га-д ус цутгах, 500 га-д үүрийг сүйтгэх, 500 га-д утах арга хэрэглэсэн.