A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Соёлын төв

Соёлын төв

1932 оны намар тус суманд Улаан гэр нэртэй одоогийн Соёлын төвийн анхны эх үүсвэр тавигджээ. Улаан гэр нь ханын сонин, самбар гаргаж тогтмол хэвлэлээр уншлага хийдэг байжээ.Ардын авъастныг түшиглэн хөгжим, бүжиг, дуу зэргээр голлон зонцерт ший үзэгдэл найруулан тоглохоос гадна ардад бичиг, үсэг, тоо, дуу хөгжим, шагай харвах, шатар тоглох зэрэг сургалтын чанартай ажил зохион байгуулаг байсан байна. 1934 оны сүүлчээс эгшигт хайрцаг, дуугүй кино зэргээр үйлчилэх болсон байна.

1940 оноос Улаан булан болж өргөжин тэр үедээ шударга, мандолин зэрэг утсан хөгжмийн аялгуунд дуу дуулан бүжиглэх, харилцаа дуулах, алчуур дэвсэх, авъяас үзэх гэх мэт олон хэлбэрээр үл ажиллагаа зохион байгуулдаг олон нийтийн ажил нь хүмүүст шинэ дуу сурч шүлэг уншиж соёлжиход нь тус болдог байжээ.

Улаан булангийн зүгээс хөдөлмөрчдийн дунд соёлын арга хэмжээ зохиодог түгээмэл хэлбэрийн нэг нь тэр үедээ олон нийт гэж нэрлэдэг байсан нийтийн бүжиг байв. Эдгээр ажлын үр дүнд сайн дурын уран сайханч, урлагийн идэвхтний тоо өсөж чадваржих талаар нилээд ахиц гарсан. Мөн улаан буланд ухуулга хийх сонин уншлага, улс төрийн сонсгол хийхийг голчилдог байжээ. Баг бүрт жилдээ 3-4 удаа улаан гэр суртлын бригад нүүдэллэн очиж иргэдэд үйлчилдэг байв.

1948 онд Өлзийт сумын Улаан булан орон тооны эрхлэгчтэй болсон. Цаашид номын сан, суурин ба нүүдлийн кино, орон нутгийг судлах кабинет зэрэг соёлоор үйлчилэх цэгүүд нэмэгдэв. Тус сумын уран сайханчид 1964 д онд бүх ард түмний урлагийн үзлэгээр аймагтаа тэргүүн байр эзэлж байжээ.

1966-1970 онд Өлзийт сум нэгдлийн клуб, улаан булан 5 тай болж суудал 52 хувиар, тоглолт уран бүтээл 8,4 хувиар, үзэгчид 75,8 хувиар тус тус өссөн байна. Хөдөлмөрчид жилд 18 удаа киногоор, 12 удаа концерт болон бусад үзвэрээр үйлчлүүлж байлаа.

1968 онд тэр үеийн нам төрийн удирдлага Ю.Цэдэнбал ирж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэр 300 хүний суудалтай клубын барилгын хөрөнгийг шийддэж өгснөөр 1969 онд барилга ашиглалтанд орж тохилог дулаан байранд үйл ажиллагаа чвуулах нөхцөл бүрдэж уран сайханы зөвлөл, хөгжим бүжиг, найрал дууны бүлгэм тогтмол ажиллах болов.

1963 оны 1-р сарын 25-нд Өрнөл нэгдлийн 1-р бригадаас хөдөлмөрийн соёлын анхдугаар чуулган зохион байгуулсан бөгөөд түүнээс эхлэн бригадын өдөрлөгийг уламжлал болгон явуулдаг болжээ. Соёл урлаг, уран сайхны ажил тогтмолжиж иргэдийн идэвхи санаачлага нэмэгдсэнээр залуучуудын авъяас чадвар нээгдэх хөгжих нөхцөл боломж бүрдэн. 1981 оноос албан байгууллага, гудамж хороололын концерт тоглож иргэд иргэд идэвхитэй оролцдог байв.

1985 онд Орхоны жавхаа хамтлаг байгуулагдаж нутаг орондоо төдийгүй зэргэлдээ сумуудад тоглолт хийж үзэгч түмнээс өндөр үнэлгээ авч байлаа.

1990 оноос Соёлын төв болон өргөжиж соёл урлагийн төрөл бүрийн хэлбэрээр иргэдэд үлчилж байна. 2002 оны 09-р сарын 04-ний өдрийн Засгийн Газрын хуралдаанаар Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр нийгмийн зүтгэлтэн гавъяат үйлстнийг алдаршуулах дурсгалыг нь хүндэтэх зохион байгуулах журмын дагуу холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн тус сумы Соёлын төвийг ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын нэрэмжит болгожээ.

Улсын төсвийн 1,800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинэ соёлын төвийн барилга ашиглалтанд орсон үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Соёлын төвийн эрхлэгч У.Үүрцайх /88016184/