A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Сумын шинэхэн соёлын төв ашиглалтанд орлоо

Сумын шинэхэн соёлын төв ашиглалтанд орлоо

Өлзийт суманд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилгыг барьж, энэ сарын 26-нд ашиглалтад хүлээн авлаа.

Шинэ соёлын төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан сумын 119 өрх, иргэн 10,1 орчим сая төгрөг, 63 толгой бог малын хандив өгчээ.

Ийнхүү сүүлийн 6-7 жил тасалдаад байсан сумын урлаг соёлын үйлчилгээг шинэ Соёлын төвдөө явуулж, иргэддээ жигд хүргэж эхэллээ.

Image may contain: sky and outdoor

Шинэ соёлын төвийн барилга нь үзвэрийн том танхимаас гадна бүжгийн, сургалтын, номын сангийн, музейн гэсэн дөрвөн том танхимтай, үйл ажиллагаа явуулах зургаан өрөө бүхий дотроо ариун цэврийн өрөөтэй, нэгдсэн халаалтад холбогдсон орчин үеийн шийдэл бүхий барилга юм. Музейн танхим нь Өөлд ястны ард иргэдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс голдуу 132 үзмэртэй ба үүнээс улсын бүртгэлтэй 66 үзмэр байдаг байна.