A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Төслийн сургалт боллоо.

Төслийн сургалт боллоо.

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан, аймгийн БОАЖГазар сумын ЗДТГ-тай хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн сургалт тус суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд 2 өдөр үргэлжилэн зохион байгуулагдлаа. Сургалтанд Өлзийт, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал  зэрэг 4 сумын төлөөлөл оролцлоо.

Энэхүү төслийн зорилго нь бэлчээр ойн доройтлыг бууруулах замаар Соён, Хангайн уулс, өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжих биологийн олон янз байдлыг хамгаалах хүрээнд арга хэмжээ зохион байгуулах юм. Төсөл 2019-2025 оны хооронд хэрэгжинэ. Төслийн идэвхижүүлэгчээр суманд Ж.Жүгдэргарав ажиллаж байна.

Энхсайхан Батмөнх-н зураг.

Энхсайхан Батмөнх-н зураг.

Энхсайхан Батмөнх-н зураг.

Энхсайхан Батмөнх-н зураг.