A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг нээн илэрүүлжээ.

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг нээн илэрүүлжээ.

Хүннү гүрний Луут хотын туурийг нээн илэрүүлээд байгаа Улаанбаатар их сургуулийн багш, доктор, профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан археологийн судалгааны баг хамт олон, археологийн хүрээлэнгийн удирдлагууд  хамтран судалгааны ажлын явц, үр дүн, хадгалалт хамгаалалтын талаар 2020.07.05-ны өдөр иргэдэд танилцуулага хийж мэдээлэл хүргэлээ.

Танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү судалгааны баг 2020 оны 07-р сарын 09-ний өдөр судалгааны ажлаа тус сумын нутаг Бодонт багийн Дөрвөлжин хэмээх газар эхлүүлсэн бөгөөд малталага судалгаагаар эртний Хүннү гүрний Луут хот мөн болохыг илэрхийлсэн “Тэнгэрийн хүү Шаньюу, тэнгэр мэт мянган намар, түмэн жил өнө мөнх орших болтугай” гэсэн бичээс бүхий барилгын нүүр ваар ихээхэн олдож байгааг дурьдаад Монголд төдийгүй дэлхийн хаанаас ч олдоогүй чухал олдвор болох түүний хадгалалт, хамгаалалт, цаашдын судалгааны явцад төр засгийн бодлого, дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг танилцуулагадаа онцоллоо.

Мөн сумын төвөөс зүүн урагш 7 км-т орших Луут хотын туурь дээр очиж УИХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс, иргэдэд газар дээр нь судалгааны ажлын явцыг таницууллаа.