A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Эрүүл мэндийн төв

Эрүүл мэндийн төв

1939 онд 1-сувилагч,  1сахиул  буюу туслах  ажилтантайгаар анх үүсгэн байгуулагдаж сумын иргэдийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж анхны эмчээр сумын уугуул  /агсан/ В. Лувсандорж гуай ажиллаж байжээ.

Аймгийн төвд сувилагчийн курс нээж, 48 сумаас нэжгээд хүн явуулахад В.Лувсандорж оролцож курсээ дуусгаад, эм тариа авч морин өртөөгөөр сумандаа иржээ.  2 удаагийн түр курсээр 5-нь бага эмчийн салбарын эрхлэгчээр,  26-нь сувилагчийн салбаруудын эрхлэгчээр томилон явуулжээ.  Энэ курст нутгийн иргэн В.Лувсандорж агсан  хамрагдаж өөрийн орон нутагтаа анхны эмнэлгийн суурийг тавьжээ.

1973оноос түргэн тусламжийн «Тоёота» маркийн машин
ашигласанаас хойш хэд хэдэн удаагийн парк шинэчлэлт хийгдлээ. Өлзийт сумын хүн эмнэлэг ийм түүхэн замаар явж өнөөгийн үед ирэхдээ 1963 оноос их эмчийн салбар, 1984 оноос хүн эмнэлгийн салбар болон өргөжижээ. Сумын иргэдийн санал санаачилга хандивын хөрөнгөөөр 1994 онд УАЗ-469 маркийн түргэний тэрэг авч үйлчилгээнд ашиглаж байв. 1986 онд 15ортой зориулалтын эмнэлэгийн барилга
ашиглалтанд оржээ. 

1992 оноос сумын эмнэлэг болон өргөжиж хүн амд  2011 онд 13 ортой Эрүүл мэндийн төв, 2013 онд Төрийн соёрхолт клиникийн профессор хүний их эмч “Бэгзийн Чоёндоржийн нэрэмжит Эрүүл мэндийн төв” болжээ.

  Сумын эрхлэгч эмчээр: Бадамханд, Чойжилсүрэн, Олзвой, Хорлоо, Лхасүрэн, Я.Энхтуяа, С.Оюунсүрэн, Б.Чулуун-Эрдэнэ, А.Энхтуяа, Г.Хандсүрэн,  Д.Эрдэнэчимэг  эмч ажиллаж байна.

2013 онд  үндсэн болон туслах барилга их засварт орж, 2017 онд нэгдсэн халаалтанд холбогдон ажлын байрны тав тухтай байдал хангагдаж орчин нөхцөл сайжирсан.

Манай Эрүүл мэндийн төвд 23 эмч эмнэлгийн  ажилчид ажиллаж байгаагаас  их эмч-3, багийн эмч-3, эх баригч-1, НЭМ-ийн ажилтан-1, бага эмч-2, лаборант-1, сувилагч-5   тус тус байгаагаас 80,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  

Хүн амд эмнэлгийн анхан шатны болон НЭМ-ийн тусламж үйлчилгээг чанартай хүргэн үйлчилж байна.

Монгол улсын засгийн газрын бодлого  чиглэл, эрүүл мэндийн багц хууль, тушаал, шийдвэр эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй  хөтөлбөр стратегийг орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажилд анхаарч  эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүргэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон гэр бүл, хувь хүний оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

ЭХГ-ын даргын 1977 оны 11сарын 2-ний өдрийн тушаалаар Аугаа их октябрийн хувьсгалын 60 жилийн ойг угтсан социалист уралдаанд байр эзлэн баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулж байжээ. Сумын хүн эмнэлэг анх сувилагчийн тусламж үзүүлж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд улс, аймгаас тавьсан зорилтыг амжилттай биелүүлж 1985 онд аймагт I, II байр, эх хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулан 1996 онд «Хүүхдэд ээлтэй эмнэлэг» суүлийн жилд 0-5 насны хүүхдийн хяналтыг сайжруулснаар хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулсан, эхийн эндэгдлийг сүүлийн жилүүдэд гаргалгүй ажиллаж 1999 онд III байранд, 2001 онд ажлаараа аймагт II байрт шалгарчээ. 2003 онд НҮЭМ-ийн ажлаар II,  2009 онд үйл ажиллагаар II байр,  2010 онд III байр, 2011 онд Y байр, 2012 онд “Технологийн мөрдөлтийг сайжруулъя” болзолт уралдаанд I байр, 2013 онд Ёс зүйтэй хамт олон шалгаруулах болзолт уралдаанд II байр, Зонхилон тохиолдох ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэгийг хамгийн сайн зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллага шалгаруулах болзолт уралдаанд II байр, 2016 онд “Ёс зүйтэй хамт олон шалгаруулах болзолт уралдаанд I , 2016 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг хамгийн сайн зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллага I байр,  2017 онд “Эх хүүхдэд ээлтэй ээлтэй эмнэлэг” болзолт уралдаанд II,  “Эрт илрүүлж цогц тусламж үзүүлье” уралдаанд I байр 2018 онд байгууллагын үйл ажиллагаагаар Дэд байр, Оролцоот Нийгмийн эрүүл мэнд аянд Тэргүүн байр, 2019 онд Оролцоот нийгмийн эрүүл мэнд-2 болзолт уралдаанд II байр, багийн эмч Н.Урангоо аймгийн шилдэг багийн эмчээр шалгарчээ. Бусад сарын уралдаан тэмцээн, аянуудад идэвхтэй оролцож олон амжилтуудыг гаргаж байсан. НЭМА С.Ариунжаргал нь статистикч бага эмчийн тэргүүлэх зэрэг хамгаалсан байна. Төр засгаас эмнэлгийн ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн Клиникийн профессор-2, Хөдөлмөрийн хүндэт медаль-3, ЭХТА-14, Алтан гадас одон-1 төрийн одон медаль, цол бусад салбарын шагналуудаар шагнагджээ. Эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд ойртуулах үүднээс эмнэлэгийн автомашины парк шинэчлэлтийг хийж,  барилгын урсгал болон их засварын асуудлыг бүрэн шийдвэрлэж  эмч, ажилчид иргэд үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин нөхцлийг сайжруулан, оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтний ур, чадварыг сайжруулан сургаж хөгжүүлэх  зэрэг дэвийг ахиулах зэрэг  олон талт  арга хэмжээг зохион байгуулан авч хэрэгжүүлсний үр дүнд хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар нэмэгдэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч эх, хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байна.

Өлзийт сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Д.Эрдэнэчимэг /99852278/