A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Өлзийтийн залуучууд спортын амжилт гаргалаа.

Өлзийтийн залуучууд спортын амжилт гаргалаа.

11-сарын 09,10 ны өдрүүдэд болсон УИХ-ын гишүүн, Архангай аймгийн Нутгийн зөвлөийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Гишүүн, БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын санаачлагаар 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн Оюутан залуучуудын дунд зохион байгуулагдсан Спортын их наадамд Өлзийт сум маань маш амжилттай оролцож багийн дүнгээр Дэд байр эзэллээ.

            Тус тэмцээнд Х.Ганзолбоо ахлагчтай Өлзийт “Урандөш” баг тэргүүн байр, Б.Буянхүү ахлагчтай “Өлзийт-1” баг гутгаар байр сагсан бөмбөгийн төрөлд эзэлж Х.Ганзолбоо “Шилдэг довтлогч” боллоо. Мөн эрэгтэй волейболын төрөлд Б.Буянхүү ахлагчтай баг гутгаар байр, дартсын төрөлд Х.Булган-Эрдэнэ, Б.Буянтөгс нарын баг тэргүүн байр, шатрын төрөлд Б.Булганзаяа тэргүүн байр, Б.Бадамханд гутгаар байр тус тус эзэллээ. Үүний зэрэгцээ Б.Буянхүү  Спортын алдар тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Архангай аймаг НАМОХ-н зураг.

Архангай аймаг НАМОХ-н зураг.