A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 5-р сарын 08-ын өдрөөс шилжлээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 5-р сарын 08-ын өдрөөс шилжлээ

Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Өлзийт сумын хэмжээнд “Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0600 цагаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг 0000 хүртэл сунгав. Үүнтэй холбогдуулан дээрхи хугацаанд хүнс, барааны дэлгүүр, ШТС, эмийн сан, ундны усны худаг, АТМ-ын үйл ажиллагааг өдрийн 0900-1800 цаг,  банкны  салбаруудыг 0900-1600 цагийн хугацаанд ажиллуулахаар болов.

Сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчилгээ үзүүлэх, олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт, караоке бар, цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ, спортын арга хэмжээ, заал, билляард, бүжиг, шашны зан үйл, урлаг соёлын үзвэр үйлчилгээ, үсчин, маникюр гоо сайхан, амралт жуулчны бааз, ресторан, цайны газар /хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрнө/, бүх төрлийн сургалтын төв, хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай, нийтийн халуун усны үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг дээрх хугацаанд  хориглов.

Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улбар шар түвшин”-д шилжсэн хугацаанд сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авч  хяналт тавьж ажиллахыг хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтанд үүрэг болгов.

Хүнс, мал мах,  цагаан идээ, шатахуун барилгын материал, нүүрс, түлээ, өвс тэжээл тээвэрлэлт /аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичиг, Авто тээврийн төвөөс  QR авах/, оршуулгын үйл ажиллагаанд оролцох/ нотлох баримт, аймаг, сумын  Онцгой комисст хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх/, эмнэлгийн яаралтай тусламж, албан томилолтоор явах /нотлох баримт бичиг, аймаг, сумын Онцгой комиссын бичиг/, Улаанбаатар хот болон бусад голомттой бүс нутгаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 72 цагийн доторх PCR шинжилгээний хариутай байх, 14 хоногийн гэрийн тусгаарлалтад байх /Хүнс, мал мах, өвс, тэжээл, тээврийн жолооч, зорчигч иргэд/ сум хооронд иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримтаар нэвтэрэхийг тус тус зөвшөөрөв.

Тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан сумын төв тойрсон Бумба, Цагаан хөтөл, Гацаа, Хүүхдийн овооны постуудыг 0800-2200цагийн хооронд, Орхон голын гүүрний постыг 24 цагаар ажиллуулж сумын төв рүү орох иргэдийг  7 хоногт 1 удаа постонд гарч байгаа төрийн албан хаагчийн зөвшөөрлийн бичгээр хөдөлгөөн хийхийг мөн зөвшөөрөв.