A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Өнөөгийн байдал

Өнөөгийн байдал

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

 

Архангай аймгийн Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу.

Ямаат,Бодонт,Байшир,Хөшөөт гэсэн 4 багийн нийт 1071 өрхөд 3347 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 14-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог.

Газар зүйн байршил

Архангай аймгийн зүүн хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 360 км,
  • Аймгийн төвөөс 134 км зайд байрладаг.

Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Өгийнуур, Булган аймгийн Сайхан, Могод сумдтай хиллэдэг.

Газарзүйн онцлог.Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн, тал хээрийн бүсэд оршдог.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -30,5°С
  • 7 дугаар сарын дундаж температур 18,4°
  • жилийн дундаж салхины хурд 9 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 318,4 мм

Сумын төв Архангай аймгийн хамгийн хүйтэн цэг юм.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 172037 га.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 1207.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0.7хувьд нь төмс, хүнсний ногоо, 99.3 хувьд бусад таримал ургамал тариалж байна.

25 тонн төмс, 7.9 тонн хүнсний ногоо, хураан авсан байна.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр мянганы замын хэвтээ тэнхлэгийн  22 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замын 318 –р тэмдэгтээс сумын төв, сумын төвөөс Хайрхан сум хүртэлх 120 км хатуу хучилттай авмо зам баригдах ажил эхэлсэн. Уг зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоно.

Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд  1987 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.

2015 оны Орон нутгийнхөгжлийн сангийн 42,9 сая төгрөгийн санхүүжилтээр 10\0 4 квт-ын ЦДАШ  буюу дэд өртөөний өргөтгөл хийгдсэн.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна.

Дулаан хангамж:

Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нэгдсэн халаалт, цэвэр усны шугам сүлжээнд холбох ажлыг хувийн хэвшлийн 1 тэрбум 657 сая, ОНХС-ийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлсэн.

Энэ ажлыг “Долоон бар”ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд томоохон хөрөнгө оруулалт боллоо. Тус шугам сүлжээнд одоогоор албан байгууллага, ААН-ийн 32, айл өрхийн 24 барилга нийт 56 барилга холбогдоод байна.