Slide background
Slide background
Slide background

Наадам боллоо

ШИНИЙН 15-НЫ БИЛЭГТ САЙН ӨДРИЙН “АЛТАН ЗУУ”-ГИЙН МӨРГӨЛИЙН БАЯР Алтан зуу бурханы мөргөлд зориулсан баярын хөтөлбөр өглөөний 9 цагт мандал өргөх ёслолоор эхэлж азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаж, бөх барилдан, хөтөлбөрт цэнгүүн зохион байгууллаа. Хурдан морины уралдаанд нийт 200 гаруй морь уралдаж Их насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач Дамдинсүрэнгийн уясан Улсын начин Дашцэрэнгийн бор морь, азарганы уралдаанд Өлзийт сумын уяач Н.Шинэчулууны зээрд, Соёолон насны морьдын уралдаанд Нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдлийн хар үрээ тус тус түрүүлж торгон жолоо өргөлөө. Уралдаанаар унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган зам талбайг засаж цэвэрлэн ажилласнаар халтиргаа гулгаа бага байж хүүхэд болон морьд бэртэл гэмтэл аваагүй. Хүчит 48 бөх барилдаж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат “Модун хаан” группын бөх Улсын начин Б.Батжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Алдар спорт хороо, барилгын цэргийн 017-р анги “Контенер хаус” ХХК-ны бөх аймгийн арслан Х.Гантулга үзүүрлэлээ. Газар газрын мөргөлчид болоод хурд цугласан Өөлд түмний их шүтээн “Алтан зуу” бурханд хүндэтгэл үзүүлэх энэхүү наадам маань жилээс жилд өргөжиж 16 дахь жилдээ өргөн дэлгэр болж өнгөрлөө.