Slide background
Slide background
Slide background

ЗДТГ-ын 5-р сарын ажлын мэдээлэл

ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 5-Р САРЫН МЭДЭЭ
  • 5-р сарын 03-04-ний өдрүүдэд  төсөвт байгууллагуудын албан хаагчид эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор хөдөөгийн багуудын төв зам дагуух хог хаягдлыг түүж цэвэр орчин бүрдүүллээ.
  • Хүүхэд хамгаалалын хамтарсан баг ХГБХХ-тэй хамтран сарын хугацаанд явуулах “Хүүхэд хамгаалалын сарын аян”-ны нээлт боллоо. Нээлтийн үеэр хүүхдийн эрхийн талаар гарын авлага бэлтгэн тарааж эцэг эхчүүдэд хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг танилцуулан мэдээллээр хангасан. Аяны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг гарган хамгаалалт шаардлагатай хүүхдийн судалгаа тандалтыг хийж байна.
  • Аж ахуйн нэгж байгууллагын үндсэн хөрөнгийн Улсын тооллогыг явуулах ажлын хэсгүүдийг сумын Засаг даргын захирамжаар томилон бэлтгэл ажлыг хийж тооллогыг явуулсан.
  • Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн 3 багт ажиллаж татвар орлогын бүрдүүлэлт, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчилах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, мал төллөлт, бойжилт зэрэг цаг үеийн бусад ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
  • Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хүрээнд хөдөөгйн 3 багт ажлын хэсэг гарч хадлангийн талбай хашиж хамгаалах, газрын хил хязгаар солбилцлыг тогтоох ажлыг хийсэн.
  • БОА, Соёлын төв хамтран аймаг, сумын тусгай хамгаалалтанд байдаг түүх соёлын дурсгалт газруудад тандалт, судалгаа хийж тайлан мэдээг хугацаанд нь дээд байгуулагад гарган хүргүүлсэн.
  • 5-р сарын 20-ний өдөр аймгийн бүртгэл статистикийн газраас Улсын бүртгэгч нар суманд ажиллан 50 орчим иргэдийн бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.
  • Соёлын төвөөс Ерөнхийлөгчийн зарлигийн дор хэрэгжүүлж буй “Үндэсний бичиг үсгийн баяр”-т зориулан албан байгууллагуудын дунд “ТУНГААМАЛ” эх хэлний уралдаант тэмцээн  зохион байгуулж 5-н багийн 25-н хүн авьяас чадвар, оюун ухаанаа дайчлан өрсөлдлөө.
  • 5-р сарын 26-ны байдлаар суманд 113362 хээлтэгч мал байгаагаас 86249 эх мал төллөж мал төллөлт 77 хувьтай, 84185 төл бойжиж төл бойжилт 99,9 хувьтай, 2069  төл хорогдож төлийн хорогдол 0,02 хувьтай байна.