Slide background
Slide background
Slide background

ӨЛЗИЙТ СУМАНД 35 ОБЬЕКТ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОГДОВ

23916065_877773402390558_5047952601903513320_n

Архангай аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллагууд төвлөрсөн дулаанд холбогджээ. Төвлөрсөн дулаан, цэвэр усны шугам сулжээнд сумын төвийн төсөвт албан байгууллагууд болон зарим аж ахуйн нэгж, айл өрхүүд гээд нийт 35 обьект холбогджээ.

Дулааны шугам сүлжээ, зуух, сувгийн ажлыг Булган аймаг дахь дулаан үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөлтэй “Долоон бар” ХХК өөрийн хөрөнгө болох нэг тэрбум гаруй төгрөг дээр нь сумын орон нутгийн хөгжлийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгийг оруулан барьжээ. Энэхүү ажлыг энэ оны 8 дугаар сард эхлүүлж 10 дугаар сарын дундуур дуусгасан ба одоогоор халаалт, цэвэр ус дамжуулах ажил хэвийн явагдаж байна. Цаашид шугам сүлжээг өргөтгөж ААН, айл өрхүүдийг төв магистрал шугамд холбох хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Ийнхүү Өлзийт сум дэд бүтцийн томоохон асуудлаа шийдвэрлэснээр сум орон нутагт ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл ядуурал буурах, бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, үйлчилгээний газруудын тоо нэмэгдэх, байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх зэргээр хөгжиж дэвжих бүрэн боломжууд нээгдэж буй ажээ.