Slide background
Slide background
Slide background

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

10-р сарын 11-нд Өлзийт сумын төрийн бүх байгууллагуудын “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг ЗДТГ-ын өмнөх талбайд зохион байгууллаа. Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Иргэний бүртгэлийн хэлтсийн мэргэжилтүүд өдөрлөгт оролцож  иргэдийн малчнаар ажилласан жил тогтоох баримт бичгийн бүрдэл хангах, Нийгмийн халамж, нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн зөвөлгөө өгөх, иргэдийн гар утсанд нийгмийн даатгалын шимтгэлийн аппликейшн суурилуулах, зөрчлийн тухай хууль хэрэгжүүлэх, гарын авлага материал тараах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлсэн. Өдөрлөгөөр сумын төрийн байгууллагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, эрүүл мэнд, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулан нүүдлийн номын сангаар иргэдэд үйлчилж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд урлагийн үзүүлбэрүүд тоглож үйл ажиллагаагаа сурталчилан 130 орчим иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж ажиллалаа. 213