A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Ямаат баг

Ямаат баг

Ямаат багийн төв нь сумын төвөөс зүүн урагш 18 км-т Ямаат уулын ард байрладаг. Багийн нутгийн хил нь хойд талаараа болон зүүн талаараа Нурамт уулын баруун хойд Хадат толгойгоос эхэлэн Нурамт уулын бага Хужиртын өндөр толгой урт гуяын үзүүрээр дайрч Бор Хужиртыг өгсөн Дэнхээлжин уулын өндрөлөгөөр 1669 тоот, Тагын булаг Бор хонины булагийн 1779,4 тоот өндрөгөөр дайрч Бор өндөрийн 1720 тоот өндөрлөгөөр Могод сумтай, Улаан овоо 1610 тоот өндөрлөг, Шар баньдын гозгор, Цайдмын өндөр толгойн 1416 тоот өндөрлөгөөр дайрч Орхон гол хүртэл Өгийнуур сумтай, Орхон голын дагуу хойш Бодонт, Хөшөөт, Байшир багуудаас усан хилээр заагласан хилийн дээсийг 1995 онд тогтоосон.

            Газар нутгийн нийт хэмжээ 64412 га, 2019 оны байдлаар 222 малчин өрх, 14 мал бүхий өрхтэй. Тэмээ 49, адуу 5218, Үхэр 3759, хонь 56576, Ямаа 30035 нийт 95637 толгой малтай.