A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Хөшөөт баг

Хөшөөт баг

ХӨШӨӨТ БАГ

Өрнөл нэгдлийн дэргэд 1959 онд Үйлдвэр бригад нэртэй байгуулагджээ.  Энэ нь одоогийн Хөшөөт багийн эхлэл байлаа. Хөшөөт багийн нутгийн хил нь хойд талаараа Цагаан нуурын гарамнаас зүүн тийш Холбоо, Шувуут нуураар савлан Орхон гол хүрч, Хойд хадан хошууны чанх баруун талаас урагш Орхон голоор савлан Хархираан багалзуур хүрнэ. Түүнээс Хархираан голоор савлан дунд гарам хүрч баруун хойш эргэнэ. Цагаан толгойн өврийн худагт хонхороор дайрч Их бумба, бага бумбын хойд нуруугаар Бодонт, Байшир багуудтай хиллэнэ. Багийн нутгийн нийт хэмжээг 5419 га байхаар 1995 онд тогтоожээ. Үйлдвэр бригад нь тухайн үедээ туслах үйлдвэрлэл эрхлэх, барилга барих, тоосго үйлдвэрлэх, шохой шатаах, оёдол хийх, гахай үржүүлэх, газар тариалан эрхлэх зэрэг ажлуудыг голлон эрхэлдэг байв. 1992 онд Засаг захгаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар явагдсан орон нутгийн сонгуулиар засаг захиргааны анхан шатны нэгж Хөшөөт баг эмхлэн байгуулагдсан. Сумын төвийн багийн онцлогоос хамаарч төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, хоршоо, ард иргэдийн оролцоотойгоор төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байдаг. 2019 оны байдлаар … хүн амтай. …. өрхөд …. толгой малтай байна.