Slide background
Slide background
Slide background

Түүхэн замнал

Архангай аймгийн Өлзийт сум. 1911 онд Халх монгол Манж чин улсаас туурга тусгаарлан Богд Хаант Монгол Улсыг байгуулахад өөлдийн энэ хошууг Бишрэлт бэйлийн хошуу хэмээн нэрийджээ. 1918 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээгээр өрх 577, эр хүн 1413, үүнээстайж 42, хамжлага ард 257, лам 443, албат ард 622, сул чөлөөт иргэн 49, эмс охид 1368 бүгд 2781 гэж тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн адуу 10000, тэмээ 350, үхэр 8300, бог 45580 орчим байв. XX зууны эхээр Бишрэлт бэйлийн хошуунд Оромбо гэгээний, Өөлдийн хүрээний гэсэн хоёр хийд байсан бөгөөд Өөлдийн хийдэд 8 сүм, дугана харъяалагддаг байв. Өөлдийн хүрээнд Алтан ганжуур судар болон 20 гаруй төрлийн цамтай байснаас гадна өвөг дээдсийн их шүтээн Алтан зуу  бурхнаа зуугийн сүмд залдаг байв. Ардын засгийн анхны жилүүдэд 1923-1931 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Баян Байшир уулын хошуу хэмээн нэрлэгдэж дотроо Жаргалант, Өлзийт, Хайрхан гэх гурван сум болсон.