A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Адуучин тэмцээн боллоо

Сумын Засаг даргын а\01 тоот захирамжаар 01-р сарын 12-ны өдөр Бодонт багийн нутагт Адуучин тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус багийн малчин Т.Золжаргал, С.Баатархүү нар зохион байгуулсан уг тэмцээнд 7 сумын нийт 57 адуучин залуучууд хурд хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 1-р байранд Ямаат багийн адуучин Н.Батхүү, 2-р байранд Бодонт багийн …

Дэлгэрэнгүй »

Багуудын урлаг спортын наадмын сониноос

Өлзийт сумын Соёлын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Багуудын Урлаг, спортын наадам” урлагийн 8, спортын 8 төрлөөр 11-р сарын 21-22-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.             Урлагийн төрөлд Хөшөөт баг 1-р байр, Байшир баг 2-р байр, спортод Хөшөөт баг 1-р байр, Ямаат баг 2-р байр, нийлбэр дүнгээр Хөшөөт …

Дэлгэрэнгүй »

Тендер зарлах

2019-2020 оны хооронд Сургууль, Цэцэрлэгийн хоол хүнсний материал нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж байгаа тул сонирхсон хүмүүс ЗДТГ-ын санхүүгийн албанд ирж мэдээлэл авна уу. Тендер нь 1. Мах махан бүтээгдэхүүн, 2. Сүү сүүн бүтээгдэхүүн, 3. Хүнсний материал гэсэн 3 багцаас бүрдэх бөгөөд багц тус бүр дээр оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй »

Газрын цахим дуудлага худалдаа зарлагдлаа.

1. Архангай аймгийн Өлзийт сум 4-р баг Орхон голын Төмөр бетон гүүрний зүүн хойд талд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 2000 м2 газрыг 20 жилийн хугацаагаар иргэн, ААН байгууллагад дуудлага худалдаа явуулах журмаар эзэмшүүлнэ. Үндэслэл: Сумын ИТХ-ын 2018 оны 27-р тогтоолын 6-р хавсралтыг үндэслэн Сумын Засаг даргын 2019 оны А/79 тоот захирамж. …

Дэлгэрэнгүй »

Огтонотой тэмцэх ажил хийгдлээ.

Улсын төсвийн 22,5 сая төгрөгийн санхүүжилтээр үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг 11-р сарын 07-15-ны хооронд зохион байгуулж Ямаат, Бодонт, Байшир багийн нийт 10 мянган га-д энгийн механик, биологийн аргаар ус цутгах, утах, үүрийг нь сүйтгэх зэргээр тэмцэх ажлыг өрнүүллээ. Хөдөөгийн 3 багийн 46 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны …

Дэлгэрэнгүй »

“Өлзийт цом-2019” өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилагаар Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн нэрэмжит “Өлзийт цом-2019” өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг сумандаа 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.             Тэмцээнд 14 багийн 235 тамирчин, эрэгтэй 12, эмэгтэй 8, нийт 20 жинд 83 багц медалийн төлөө өрсөлдлөө. 1-р …

Дэлгэрэнгүй »

Өлзийтийн залуучууд спортын амжилт гаргалаа.

11-сарын 09,10 ны өдрүүдэд болсон УИХ-ын гишүүн, Архангай аймгийн Нутгийн зөвлөийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Гишүүн, БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын санаачлагаар 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн Оюутан залуучуудын дунд зохион байгуулагдсан Спортын их наадамд Өлзийт сум маань маш амжилттай оролцож багийн дүнгээр Дэд байр эзэллээ. …

Дэлгэрэнгүй »

Төслийн сургалт боллоо.

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан, аймгийн БОАЖГазар сумын ЗДТГ-тай хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн сургалт тус суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд 2 өдөр үргэлжилэн зохион байгуулагдлаа. Сургалтанд Өлзийт, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал  зэрэг 4 сумын төлөөлөл оролцлоо. Энэхүү …

Дэлгэрэнгүй »

Сумын шинэхэн соёлын төв ашиглалтанд орлоо

Өлзийт суманд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилгыг барьж, энэ сарын 26-нд ашиглалтад хүлээн авлаа. Шинэ соёлын төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан сумын 119 өрх, иргэн 10,1 орчим сая төгрөг, 63 толгой бог малын хандив өгчээ. Ийнхүү сүүлийн 6-7 жил тасалдаад байсан …

Дэлгэрэнгүй »

Бодонт багийн ахмадын баяр боллоо

Өлзийт сумын аймгийн аварга малчин Бодонт багийн иргэн Ч.Нарангэрэл Ахмадын баярыг угтаж багийнхаа ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Бодонтын 52 ахмад шинэхэн багийн төвийн байрандаа цуглаж цайлах зуурт хууч дэлгэж, нэгэн өдрийг таатай өнгөрүүллээ. Бодонт баг нийт 887 хүн амтай. Тэдний 77 нь ахмадууд юм. Энэ арга хэмжээнд сумын Засаг …

Дэлгэрэнгүй »