ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу.

Ямаат, Бодонт, Байшир, Хөшөөт гэсэн 4 багийн нийт 1102 өрхөд 3452 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 14-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог.

Газар зүйн байршил

Архангай аймгийн зүүн хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 360  км,
  • Аймгийн төвөөс 134 км зайд байрладаг.

Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Өгийнуур, Булган аймгийн Сайхан, Могод сумдтай хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн, тал хээрийн бүсэд оршдог.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -30,5°С
  • 7 дугаар сарын дундаж температур 18,4°
  • жилийн дундаж салхины хурд 9 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 318,4 мм

Сумын төв Архангай аймгийн хамгийн хүйтэн цэг юм.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 172037 га.

ЗориулалтХэмжээ /га/Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар16637196.7
Ойн сан бүхий газар41992.8
Усан сан бүхий газар5950.32
Тусгай хэрэгцээний газар10.01
Тосгон, суурингийн газар820.04
Дэд бүтцийн газар2270.13

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 1207.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0.7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 99.3 хувьд бусад таримал ургамал тариалж байна.

2022 онд 35 тонн төмс, 36  тонн хүнсний ногоо, хураан авсан.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр мянганы замын хэвтээ тэнхлэгийн  22 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замын 318 –р тэмдэгтээс сумын төв, сумын төвөөс Хайрхан сум хүртэлх 120 км хатуу хучилттай авмо зам баригдах ажил эхэлсэн 70 хувьтай замын ажил яваглаж байна. Уг зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоно.

Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд  1987 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.

2015 оны Орон нутгийнхөгжлийн сангийн 42,9 сая төгрөгийн санхүүжилтээр 10\0 4 квт-ын буюу дэд өртөөний өргөтгөл хийгдсэн.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худгаас 3 худагт орон нутгийн сангийн хөрөнгөөр ухаалаг төхөөрөмж суурилуулан түгээж байна.

Ариутгах татуурга. Сумын төвд одоогоор ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Дулаан хангамж. Нэгдсэн халаалтын инженерийн шугам сүлжээ, цэвэр усны даралтат цамхагийн ажил явагдаж Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Тамгын газар, Соёлын төв зэрэг албан байгууллага, айл өрхийн 59 объект холбогдсон. Дулаан халаалт хариуцдаг “Долоон бар” ХХК уурын зуухны хүчин чадлаа 2 дахин нэмж, 2 м/вв зуух холбосон нь дулаан халаалтын өргөтгөл хийх боломж бүрдсэн.

НИЙГЭМ

Хүн ам:

Хүн ам, 3452 эрэгтэй 1775, эмэгтэй 1677 /2023 оны жилийн эцсийн байдлаар/

Өрхийн тоо: 1102 өрх

Сумын хүн амын 57,1 хувь нь залуу болон дунд насныхан, 36,8 хувь нь хүүхэд, 6,1 хувь нь ахмадууд байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай  орон сууц байхгүй бөгөөд нийт айл өрх амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1Сургуульхүүхэд826
2Сургуулийн дотуур байрор95
3Цэцэрлэгхүүхэд171
4Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ор13
5Спорт заалтоо1
6Биеийн тамирын талбайм2240
7Соёлын төвтоо1
8Номын сансуудал30
9Банктоо2
10Халуун устоо1

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 826 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна.

Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96,9 хувьтай.  СӨБ-ын хамран сургалт 92 хувьтай.

Сургууль

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Хөшөөт багийн нутагт байршилтай
  • 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 618 хүүхэд суралцаж байна
  •  72 багш, ажилчинтай
  • 1989 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, блокон хийцтэй барилга

  БШУЯ-ны Хөрөнгө оруулалтаар сургуулийн өргөтгөлийн барилга баригдаж байна. 790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Ди Ти И Эм Строй” ХХК гүйцэтгэж байна. Ажлыг гүйцэтгэл 70 хувьтай. Барилгыг энэ онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ч ОХУ-аас импортлох барилгын материалын тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд саатаад байна.

Дотуур байр

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байр
  • Хөшөөт багийн нутагт байршилтай
  • 75 хүүхдийн дотуур байр
  • 2009 онд баригдсан цутгамал төмөр бетонон, зориулалтын барилга

Цэцэрлэг

  • Хүүхдийн цэцэрлэг
  • Хөшөөт багийн нутагт байршилтай
  • 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 171 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.
  • 25 багш, ажилчинтай
  • 1985 онд ашиглалтанд орсон  блокон хийцтэй, зориулалтын  барилга
  • 2016 онд улсын төсвийн 50 сая төгрөгний хөрөнгөөр их засвар хийгдсэн. 2021 онд улсын төсвийн 40 сая төгрөгийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилгын дээврийн засварын ажил хийгдсэн.
  • 2023-2024 оны хичээлийн жилд СӨБ-д  2-5 настай 320 хүүхэд өдрийн болон зайны сургалтанд, явуулын бүлгийн багшийн  сургалтанд хамруулж байна.

Эрүүл мэнд

Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

2023 онд сумы эмнэлэгт 3 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй.

Эрүүл мэндийн төв

  • Эрүүл мэндийн төв
  • Хөшөөт багийн нутагт байршилтай
  • 13 ортой
  • 4 эмч, 8 сувилагч, нийт 27 ажилчинтай
  • 1986 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга

Соёл, спорт

1969 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаабайсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Цаашид шинээр барих шаардлагатай байна.

Тус сум 26 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 2, оёдлын 3 цэг, авто засварын 2 дугуй засварын 3 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төв

  • Соёлын төв
  • Хөшөөт багийн нутагт байршилтай
  • 300 хүний суудалтай
  • 8 ажилчинтай
  • 2020 онд улсын төсвийн 1,800 сая төгрөгийн хөрөнгөөр баригдаж ашиглалтанд орсон тоосогон хийцтэй, зориулалтын барилга

Спорт заал

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заал
  • Хөшөөт багийн нутагт байршилтай
  • Спорт заалны тусдаа барилга байхгүй.
  • 2017 онд улсын төсвийн 50 сая төгрөгний хөрөнгөөр их засвар хийгдсэн

Ахуй үйлчилгээ

  • 1 үсчин
  • манекур 1
  • гуталчин 1
  • оёдолчин 1  нийт 4 түрээслэгчтэй:

Шашин, сүм хийд

Суманд Алтан зуу хийд үйл ажиллагаа явуулдаг. Хийд 8 ламтай. Өөлд түмний их шүтээн Алтан зуу бурханыг сэргээн залж жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн 15 өдөр шашин урлагийн баяр зохион байгуулдаг.

Энэхүү арга хэмжээнд гадаад дотоодын жуулчдыг оролцуулах нөхцөл боломжийг судлан хэрэгжүүлэх  шаардлагатай байна. Хийдийн барилга Өөлд бэйсийн хүрээний үлдэгдэл сүм дуганыг тойруулан 108 ш  суварга бүтээх ажил 80 орчим %-тай явагдаж байна.

Өөлд бэйсийн хүрээний үлдэгдэл 3 сүм дуганыг сэргээн засварлах зураг төсвийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийлгэсэн. Сэргээн засварлах хөрөнгийн асуудлыг  гадаад дотоодын төсөл хөтөлбөр, сайн дурын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улсын төсвөөс засварлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан хэдий ч удаашралтай байна.

Ажиллах хүч

Ажиллах хүч, салбараар

СалбарХэмжих нэгж2021
Сумын төвдХөдөөдНийт
Аж үйлдвэрХүн   
Хөдөө аж ахуйХүн514191424
ҮйлчилгээХүн295295
НийтХүн30014191719

Төрийн байгууллагад 166 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

2023 онд суманд ажилгүй 56 иргэн бүртгэлтэй байна. /Үүн дээр ХАА-н салбарт 1 өрхөд 2-3 малчин ажиллаж байгааг нэмж тооцож болно./ Нийт ажилгүй иргэдийн 58,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

             Судалгаагаар сумын нийт өрхийн 8 хувь нь ядуу, 5,7 хувь нь нэн ядуу түвшинд, нийт малчин өрхийн 18.1 хувь нь 200 хүртэлх толгой малтай, эмзэг бүлэгт багтаж байна.

You may also like...