A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Мэдээ, мэдээлэл

Огтонотой тэмцэх ажил хийгдлээ.

Улсын төсвийн 22,5 сая төгрөгийн санхүүжилтээр үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг 11-р сарын 07-15-ны хооронд зохион байгуулж Ямаат, Бодонт, Байшир багийн нийт 10 мянган га-д энгийн механик, биологийн аргаар ус цутгах, утах, үүрийг нь сүйтгэх зэргээр тэмцэх ажлыг өрнүүллээ. Хөдөөгийн 3 багийн 46 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны …

Дэлгэрэнгүй »

“Өлзийт цом-2019” өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилагаар Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн нэрэмжит “Өлзийт цом-2019” өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг сумандаа 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.             Тэмцээнд 14 багийн 235 тамирчин, эрэгтэй 12, эмэгтэй 8, нийт 20 жинд 83 багц медалийн төлөө өрсөлдлөө. 1-р …

Дэлгэрэнгүй »

Өлзийтийн залуучууд спортын амжилт гаргалаа.

11-сарын 09,10 ны өдрүүдэд болсон УИХ-ын гишүүн, Архангай аймгийн Нутгийн зөвлөийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Гишүүн, БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын санаачлагаар 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн Оюутан залуучуудын дунд зохион байгуулагдсан Спортын их наадамд Өлзийт сум маань маш амжилттай оролцож багийн дүнгээр Дэд байр эзэллээ. …

Дэлгэрэнгүй »

Төслийн сургалт боллоо.

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан, аймгийн БОАЖГазар сумын ЗДТГ-тай хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн сургалт тус суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд 2 өдөр үргэлжилэн зохион байгуулагдлаа. Сургалтанд Өлзийт, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал  зэрэг 4 сумын төлөөлөл оролцлоо. Энэхүү …

Дэлгэрэнгүй »

Албан хаагчдын нэрс утас

ИТХ-ын дарга П.Ганболд 90117141 Сумын засаг дарга Г.Баттулга     99064587 Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Нарангэрэл  99049895 Засаг даргын Орлогч Г.Чинзориг     88343339 ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Түгжжав 88785775 Хөшөөт багийн Засаг дарга Ө.Орхонтуул   88200085 Бодонт багийн Засаг дарга Г.Данзанпүүнүү    88684056 Ямаат багийн Засаг дарга Т.Ундрахбаяр    88222117 Байшир …

Дэлгэрэнгүй »

Сумын шинэхэн соёлын төв ашиглалтанд орлоо

Өлзийт суманд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилгыг барьж, энэ сарын 26-нд ашиглалтад хүлээн авлаа. Шинэ соёлын төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан сумын 119 өрх, иргэн 10,1 орчим сая төгрөг, 63 толгой бог малын хандив өгчээ. Ийнхүү сүүлийн 6-7 жил тасалдаад байсан …

Дэлгэрэнгүй »

Бодонт багийн ахмадын баяр боллоо

Өлзийт сумын аймгийн аварга малчин Бодонт багийн иргэн Ч.Нарангэрэл Ахмадын баярыг угтаж багийнхаа ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Бодонтын 52 ахмад шинэхэн багийн төвийн байрандаа цуглаж цайлах зуурт хууч дэлгэж, нэгэн өдрийг таатай өнгөрүүллээ. Бодонт баг нийт 887 хүн амтай. Тэдний 77 нь ахмадууд юм. Энэ арга хэмжээнд сумын Засаг …

Дэлгэрэнгүй »

Ѳлзийт сумын Соёлын тѳв шалгарлаа

СОЁЛЫН ТӨВҮҮДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛОВ  Монголын Соёлын ажилчдын баярыг Цэцэрлэг хотноо тэмдэглэлээ. Өргѳн хүрээнд болсон энэ арга хэмжээний үеэр соёл урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, спортын олон тѳрѳлт тэмцээнүүд явагдлаа. Мѳн сумдын Соёлын тѳвүүдийн урлагийн наадмыг зохион байгуулахад Булган сумын Соёлын тѳв тэргүүлж, нийслэлд болох Улсын уралдаанд оролцох эрхтэй болов. …

Дэлгэрэнгүй »

Бүх сум бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдоно

Архангай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй ТА 9372 МОН “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийн хүрээнд 2019 онд Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Тариат, Өндөр-Улаан сумд бүртгэлийн онлайн сүлжээнд холбогджээ. Ингэснээр иргэний улсын бүртгэлийн 10 төрлийн бүртгэлийн үйлчилгээг дээрх сумдын иргэд харъяалал харгалзахгүй түргэн шуурхай …

Дэлгэрэнгүй »

Аймгийн хэмжээнд 12058 ширхэг мод, бут сөөг тарьжээ

Архангай /МОНЦАМЭ/. “Мод тарих аян”-ыг аймгийн БОАЖГ-аас Сум дундын ойн анги, сумдын ЗДТГ-тай хамтран 10 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хугацаанд БОАЖГ, Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд хамтран улиас, гацуур, шинэс, агч, голт бор, хайлаас, шар хуайс, чацаргана, үхрийн нүд, бургас, өрөл, хус, долоогоно зэрэг 20 шахам …

Дэлгэрэнгүй »

Хамтдаа хамгаалъя

Өнөөдөр Олон улсын охидын өдөр бөгөөд 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхагласан юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 …

Дэлгэрэнгүй »

Мэндчилгээ

“Цэцэрлэг” хотынхоо бүтээн байгуулалтанд хөдөлмөр бүтээлээ зориулж, ард иргэдээ соён гэгээрүүлэгч нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтан, албан хаагч нартаа Монголын багш нарын баярын 53 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүльe. Оргилын дээд эрдэм оюуныг Олон олон шавь нартаа түгээн Оролцоо тань орон нутагтаа манлайлж Хойч ирээдүйгээ хөтлөн  Хөгжлийн замд …

Дэлгэрэнгүй »

Сургууль, цэцэрлэгүүдээр явж хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Эрдэнэбулган сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 02-ны өдрийн А/151 тоот Захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн анги дүүргэлт, норм их байгаа нь хамран сургах тойргийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй байгаа нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан тус сумын ЗДТГ, Харъяа багийн захиргаатай хамтран ажлын …

Дэлгэрэнгүй »