БАЙШИР БАГ

Байшир баг нь 1959 онд Байшир бригад нэртэйгээр байгуулагдсан. Тус баг нь Рашаантаас эхлэн Хөх хошуу, Ар булаг, Сахалт хайрхан, Алаг толгой, Дунд даваагаар Булган аймгийн Сайхан сумтай хил залгаа, Байшир уул хүрч Орхон голоор зааглагдана. Цагаан нуурын хоолой зүрүүлгийнгарам, Их бумба, Хор толгой, Хархираан дунд гармаар Хөшөөт багтай хиллэнэ. Багийн нийт газар нутгийн хэмжээ 44048 га.     2023 оны жилийн эцсээр  256 өрхийн 795 хүн амтай. 87054 толгой мал тоолуулсан.