БОДОНТ БАГ

Бодонт багийн төв сумын төвөөс баруун урд тийш 25 км-т “Дөрөлжин”-д байрладаг. 2020 онд багийн төвийг Бонтолгойгоос шилжүүлсэн. Багийн өмнөд цэг Их дүүхээн 1390 тоот өндөрлөгөөс баруун хойш эргэн Ачаат уул хүрч Өгийнуур сумтай хил залган, Ачаат уулаас умард зүгт Улаан хад уулын 1736 тоот өнддөрлөгөөс Гурван гозгорын 1877 тоот өндөрлөг, Дөрөө хангинадагын 1867 тоот өндөрлөгөөс Хар бухын голыг дайран Дулаан уулын 1992 тоот өндөрлөг Булгийн давааны баруун толгойн 1815 тоот өндөрлөгөөс хойш эргэн Рашаантын 2110 тоот өндөрлөг хүртэл Батцэнгэл сумтай хиллэнэ. Хойд болон зүүн талаараа Барчин уул, Их хавтгай Норжинчимбо уулыг дайран Далтын даваа хүрч зүүн урагш эргэн Боть, Төмөртийн нуруугаар савлан Хамар давааны шовх оройгоор дайрч Шүтээн толгой хүрч Харираан дунд гармаар Байшир багийн нутагтай хил залгана. Хөшөөт багтай Хархираан дунд  гарамнаас зүүн тийш усан хилээр зааглагдана. Газар нутгийн хэмжээ 53207 га, Бодонт баг 1959 онд Бодонт бригад нэртэйгээр байгуулагдаж байсан. 2023 оны жилийн эцсээр  289 өрхийн 933 хүн амтай. 96139 толгой мал тоолуулсан.