ЯМААТ БАГ

Ямаат багийн төв сумын төвөөс зүүн урагш 18км-т Ямаат уулын ард байрлана. Багийн нутгийн хил нь хойд талаараа болон зүүн талаараа Нурамт уулын баруун хойд Хадат толгойгоос эхлэн Нурамт уул бага Хужиртын өндөр толгой урт гуяын үзүүрээр байрч бор Хужиртыг өгсөн Дэнхээлжин уулын өндөрлөгөөр 1669 тоот тагын булаг, бор хонины булгийн 1779,4 тоот өндрөлөгөөр дайрч Бор өндөрийн 1720 тоот өндөрлөгөөр дайрч Орхон гол хүртэл  Өгийнуур сумтай Орхон голын лагуу хойш Бодонт, Хөшөөт, Байшир багуудаас усан хилээр зааглан хилийн дээсийг 1995 онд тогтоосон газар нутгийн нийт хэжмээ 64412 га Ямаат бригадын төв анх Гүр мандал уулын ард Орхон голын зүүн эрэг дээр байрлаж байгаад 1962 оноос Ямаат уулын орчим одоогийн суурин дээр төвлөрчээ.

    2023 оны жилийн эцсээр  284 өрхийн 939 хүн амтай. 126069 толгой мал тоолуулсан.